Бидний тухай

Ачаа бүрд
хариуцлагатай.

Азура — Амьдралыг дөтлөнө.

50+

Улс орон

200+

Агент, түнш

8

Тээврийн үйлчилгээ

24/7

Ачааны мэдээлэл

Товч түүх

Азура Вайд

Азура Вайд Логистик ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдаж тээвэр зуучийн салбартаа түүчээ болсон залуу хамт олноос бүрэлдсэн логистикийн компани билээ. Бид харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хамгийн оновчтой маршрут, хугацаа, зардлын шийдлийг бий болгох зорилготойгоор ажилласаар байна.

Манай мэргэшсэн туршлагатай хамт олон 50 гаруй оронд байрлах 200 гаруй агентын сүлжээ ашиглан үйлчлүүлэгч харилцагчдадаа төмөр замын, агаарын, далайн, авто замын тээврийн бүх төрлөөр улс хоорондын логистикийн иж бүрэн найдвартай даатгасан тээврийн үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

Үнийн санал авах
Азурагийн үйл ажиллагааны терминалЗамын-Үүд боомт

Яагаад Азура вэ?

Бидний давуу тал

01

Гаалийн мэргэжлийн зөвлөгөө

Гаалийн бичиг баримтын бүрдэлд мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчлүүлэгчийг төлөөлөн гаалийн байгууллагатай хамтран ажиллана.

02

Нэмэлт төлбөргүй ачааны даатгал

Тээвэрлэлтийн бүхий л үе шатанд нэмэлт төлбөргүйгээр барааг найдвартай хамгаалах ачаа тээврийн даатгалтай нөхцөлийг санал болгож байна.

03

Өдөр тутмын замын мэдээлэл

Бид харилцагч танд өдөр тутмын замын мэдээ мэдээллээр хангаж ажиллах болно.

04

Тохирсон тээврийн шийдэл

Таны ачаанд тохирсон тээврийн мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилнэ.